Тус сургалтыг зохион байгуулснаар сонсголын бэрхшээлтэй хүнд прокурорын байгууллагын үйл ажиллагаа хүртээмжтэй хүрч, холбогдох мэдээллийг дохионы хэлээр авах боломжтой болж байна.
Улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулагдсан “Хуульчийн про боно-2024” өдөрлөгт аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын төлөөлөл оролцож, 500 гаруй иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, гомдол, хүсэлтийг нь хүлээн авч ажиллалаа.
АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн ерөнхий шүүгч Роберт М.Брютинел, Захиргааны албаны захирал Дэйв Байерс нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим шинэчлэлийг хэрэгжүүлж буй тус мужийн туршлага, хууль эрх зүйн зохицуулалт, цахим нотлох баримттай холбоотой асуудлаар прокуроруудад мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийсэн юм.
Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2023 онд 1200 орчим гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оноос 50,2 хувиар, 92 мянга орчим зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 39 хувиар өссөн байна.
Зөвлөгөөнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Гадаадын иргэн харьяатын газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийтийн тээврийн газар зэрэг 56 байгууллагын 150 орчим зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг удирдах албан тушаалтнууд оролцон мэдээлэл хийж, санал солилцсон байна.
Хүүхэд бүр аз жаргалтай, баяр баясгалантай байх нь эрүүл, аюулгүй орчин, эцэг, эхийн хайр халамжаас эхлэлтэй. Хүүхдийн ирээдүй Танаас шалтгаална.
Та бүхэнд 2023 онд Прокурорын байгууллагад болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг хүргэж байна
Чингэлтэй дүүргийн прокурорын газар
Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсэн байгуулагдсаны 96, Прокурорын байгууллагад эрүүгийн хэргийн төвлөрсөн архив байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан прокурорын байгууллагын эрүүгийн хэргийн архивчдын нэгдсэн сургалтыг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Онцлох үйл явдал- 11 сар
УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн /ССХ/, Монголын Хуульчдын холбоо /МХХ/ хамтран “Хуульчдад зориулсан сургалтын тогтолцоо, шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Прокурорын байгууллагын мэдээлэл лавлагааны нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв нь 2022 оны 07 дугаар сараас Мишээл, Дүнжингарав худалдааны төвүүдэд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Дээрх хугацаанд 1000 гаруй иргэнд зөвлөгөө, үйлчилгээ үзүүлсэн байна. Прокурорын байгууллагад Өргөдөл, гомдол гөргөх, зөвлөгөө, мэдээлэл авах, уулзалтын цаг товлох, хуулбар лавлагаа авах зэрэг үйлчилгээг Дүнжингарав төвийн 72-р цонх, Мишээл төвийн 12-р цонхноос авах боломжтой.
Яг одоо таны таньдаг, миний мэддэг хүн залилагч этгээдийн зальжин санаанд хууртаж хохирогч болж байхыг үгүйсгэхгүй. Иймд Та ч гэсэн аянд нэгдэж, дэргэдэх нэгнээ хамгаалаарай.
Ажлын хэсгээс 1997-2023 он хүртэлх хугацаанд гадаад улсад суралцсан 3 мянган суралцагчийн хувийн хэрэг, сонгон шалгаруулалттай холбоотой 349 хавтас баримт, санхүүгийн баримт материал, тайлан зэрэг 152 боть баримтыг тус тус хураан авч нягтлан үзэж байна.
Монгол улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, батлан хамгаалах яамны сайд, улсын ерөнхий прокурор, цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга асан, хурандаа генерал, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор ЖАРАНТАЙН АВХИАГИЙН 100 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулагдлаа.
Гадаад улсын магистр, докторын сургалтын зээл, тэтгэлэгт хамрагдсан суралцагч нараас Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан үе үеийн сайд нарын тушаалаар 941 суралцагчийг 47,1 тэрбум төгрөгийн зээлээс чөлөөлсөн байна.
1. ХИЛ ОРЧМЫН ПРОКУРОРЫН ГАЗРУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил орчмын прокурорын газруудын уулзалт Дорноговь, Сүхбаатар аймагт болж, тус аймгуудад байрладаг Замын-Үүд, Ханги, Бичигт хилийн боомтын бүсүүдэд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа мөнгө угаах, хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар онцлон ярилцаж, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Нэр бүхий яллагдагч нарын 200 гаруй төрлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 46 хүнийг баривчилж, 21 хүнийг цагдан хорих, 58 хүнд Улсын хилээр гарахыг хязгаарласан, 5 иргэний Албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх, 68 яллагдагчид хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна.
“НҮҮРСНИЙ” гэх тодолголтой 93 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох 10 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Үүнээс 6 хэрэг шийдвэрлэгдэж, 4 хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна.
Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, төмөр замын барилгын ажил гүйцэтгэх, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэсэн хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба