МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН УЛСЫН БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ХИЙЖЭЭ

A- A A+
МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН УЛСЫН  БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ХИЙЖЭЭ

Ховд аймгийн Прокурорын газраас тус аймаг дахь Мал эмнэлгийн газрын улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.

Уулзалтаар 2021 он, 2022 оны I улирлын байдлаар гарсан зөрчлийн гаралт, түүний шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийн талаар хийж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнуудаас гаргаж буй алдаа зөрчил, анхаарах асуудлын талаар ярилцаж, санал солилцсон байна.

Мөн үеэр “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, анхаарах асуудал”, “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам” сэдвээр сургалт хийж, хууль, заавар, журмыг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар үүрэг, чиглэл өгчээ.