ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

A- A A+
ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Ховд аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг болон сумдын хэсгийн мөрдөгч нарыг оролцуулан хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж, мөрдөн шалгах ажлын үр дүн, мөрдөгч нарын гаргаж буй нийтлэг алдаа, зөрчил, цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцжээ. 

Мөн “Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний талаар хэлэлцэж, мөрдөн шалгах ажиллагааны чанарыг сайжруулах, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байна.